Сагсанбөмбөгчид маргаантай асуудлаа шийдвэрлэж өгөхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-19 10:33:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ нь хоёр хуваагдан үйл ажиллагаа явуулж байгаа маргаантай асуудлынхаа талаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос тайлбар өгөв.


“Монгол ньюс” мэдээллийн төвд даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал “Сагсан бөмбөгийн хоёр холбоо байгаагүй ч хүмүүст ингэж ойлгоод байна. Энэ асуудал шүүхийн шатанд байсан тул бид өнөөдрийг хүртэл дуугүй байсан. Оюуны өмчийн улсын бүртгэлд Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Цэрэндондог овогтой Цэвэрбал бүртгэлтэй байдаг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоог татвараа төлөхийг шаардсаны дагуу таван жилийн татвар буюу 3000 ам.долларыг төлсөн. Энэ бүхнээс харахад Монголын сагсан бөмбөгийн холбоо нь нэг л бий. Гэвч Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж зарим хүмүүс залилан хийж байна. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга (БТСГ) Ц.Шаравжамц албан тушаалаа урвуулан ашиглаж, МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа санхүүжилт олгон мөнгө завшсан. Мөн тэд Монголын үндэсний олимпийн хорооны “Olympic Solidarity” төслийн 80 мянган ам.доллар, Онцгой албан татварын сангаас 20 мянган ам.доллар, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20 мянган ам.доллар зэрэг нийт 300 орчим сая төгрөг завшсан” гэв.


Тиймээс тэд БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нараас шаардаж, албан бичиг хүргүүлэв.

関連ニュース