Өсвөрийн бөхчүүд Якутаас хос алт, хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-14 17:10:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор чөлөөт бөхийн өсвөр үеийн 13 тамирчин ОХУ-ын Якутад хамтарсан бэлтгэл хийхийн зэрэгцээ тэмцээнд оролцож 5 медаль хүртсэн байна.


Манай өсвөр үеийн тамирчид энэ сарын 11-12-нд Сахад болсон ЗХУ-ын спортын мастер Борис Борисовын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 2002-2003 оны 48 кг-д Н.Очир-Эрдэнэ, 92 кг Э.Уугангэрэл алт, 110 кг-д Т.Итгэлт мөнгө, 55 кг-д Г.Энхням, 80 кг-д Б.Ганжигүүр нар хүрэл медалийн эзэн болжээ.

関連ニュース