Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргаар томилохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Одоо тус байнгын хороог даргалж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн томилгооны хугацаа энэ сарын 16-нд дуусч байгаа тул АН-ын бүлгээс Ж.Батзандан гишүүнийг нэр дэвшүүлсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, АН болон "Шударга ёс" эвслийн хамтран ажиллах гэрээний дагуу Өргөдлийн байнгын хороог эвслийн бүлэг хариуцах болсон. Яагаад АН-аас нэр дэвшүүлж байна вэ" хэмээн тодруулав. Уг асуултад АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж, "УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн удирдах болсон тул Өргөдлийн байнгын хороог АН удирдахаар тохирсон" хэмээн хариуллаа.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг байнгын хорооны даргаар томилохыг 100 хувь дэмжлээ.
Ч.Ариунболд