Ц.Баярсайханыг байнгын хорооны даргаар томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-23 16:45:38

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны даргад Ц.Баярсайханыг нэр дэвшүүлж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн явцад гишүүд 83.3 хувийн саналаар дэмжлээ.  

Тус байнгын хороог УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахалдаг.  Оны сүүлчээр хуулийн хугацаа дуусч байгаа тул даргын томилгооны асуудал ийн орж ирсэн аж.

Б.Туул

関連ニュース