Стратеги академийн 60 жилийн ой болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-21 16:59:43

МАН-ын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болох Стратеги академи үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Стратеги академи нь анх 1955 оны 12 дугаар сарын 19-ний энэ өдөр МАН-ын дэргэдэх Намын түүхийн институт нэртэйгээр үүсэн байгуулагдаж, 1981 оноос Нийгмийн ухааны институт, 1990 оноос Намын төв хорооны дэргэдэх Эрдэм шинжилгээний төв, 1994 оноос Сургалт судалгааны Прогноз төв, 1996 оноос Нийгэм, улс төрийн судалгааны Прогноз хүрээлэн, 2005 оноос Сургалт, судалгааны прогноз академи, 2012 оноос Нийгмийн ардчиллын хүрээлэн зэрэг нэртэйгээр бүтэц, зохион байгуулалтын хувьд байнга шинэчлэгдэж ирсэн.

2013 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд хуралдсан МАН-ын ХХVII Их хурлаас баталсан намын үндсэн дүрэмд зааснаар МАН Стратеги академийг өнгөрсөн онд шинэчлэн зохион байгуулж, эрдэм шинжилгээний бие даасан хараат бус статустайгаар байгуулсан.

Стратеги академи нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, PR, мониторингийн чиг үүрэг бүхий шинэ бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Стратеги академи нь МАН-ын дэргэдэх томоохон түшиц, тинк танк байгууллага төдийгүй Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн бодлогын судалгааны байгууллага болох зорилго тавин ажиллаж байгаа  аж.

関連ニュース