"Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар’’ марафон гүйлтийн үеэр зам хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр болох юм байна.
"Ахиллис Монгол" Төрийн бус байгууллага, Ариг банк болон Замын цагдаагийн хэлтэс хамтран дээрх марафон гүйлтийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээнтэй холбогдуулан энэ сарын 15-ны өдөр буюу Бямба гарагт Маршалын гүүрний хойд уулзвар-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цагийн хооронд түр хаах аж.