Шуурганд төөрсөн зургаан хүнийг эсэн мэнд олжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар 04 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд орсон цасан шуурганы үеэр хүн төөрлөө гэх албан ёсны зургаан дуудлага аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/-т иржээ. Эдгээр иргэд Халзан, Мөнххаан, Уулбаян сумдын нутагт төөрсөн байна. Улмаар аймгийн ОБГ, сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудаас эрлийн бүлэг гарч шуурхай ажилласаны дүнд иргэдийг өсөн мэнд олсон байна.
3063日