ТОЙМ
Монголын эдийн засаг 2020 онд: Коронавирусний нөлөөлөл ба бусад эрсдэл
Коронавирусний цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засагт хүндрэл үүснэ гэдэг нь нэгэнт тодорхой болж, тэр ч байтугай сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямрал дэгдэнэ гэсэн түгшүүрт мэдээлэл тархаад байна. 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээс нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, коронавирусний халдвар нь дэлхийн эдийн засагт шинэ эрсдэл, шинэ сорилт болж гарч ирснээр эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэсэн найдлага өдрөөс өдөрт сарнин замхарсаар... Болзошгүй их уналтаас сэргийлэхийн тулд улс орнуудын бодлого тодорхойлогчид шуурхай ажиллаж, гуравдугаар сарын дундуур л гэхэд нийт 30 гаруй улсын төв банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргав. Тэдгээрийн дотор Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар, банкуудын заавал байлгах нөөцийг хоёр пунктээр бууруулахаар шийдвэрлэлээ. 
1889日
Мөнгөний зөөлөн бодлого
Төв банкны эхлүүлсэн зээлийн хүүг өсгөхгүй байх болон зээлийн эх үүсвэр нэмсэн бодлогын арга хэмжээ нь эдийн засаг хэт хумигдахаас урьдчилан сэргийлэхийн төлөө хэрэгжүүлж байгаа мөнгөний зөөлөн бодлого. Эдгээрээс төв банкны бодлогын хүүг багасгаж өөрчилснийг онцолбол үр дүн дөрвөн улирлын дараа гарна гэж онолын хувьд үздэг. Ер нь ийм төрөл (бодлогын хүү буруулах)-ийн арга хэмжээ эдийн засагт хожуу нөлөөлдөг гэгддэг. Тэгвэл мөнгөний зөөлөн бодлого явуулж эхлэх  (2020-3-11)-ээс өмнө авсан арга хэмжээ аж ахуйн нэгж, иргэдийн зээлд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл коронавирусний халдвар гарч хорио тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл зээлийн төлөлтийг хойшлуулах, хугацаа хоцор (зээл төлөх)-сон нөхцөлд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг дурьдах хэрэгтэй. 
1893日
Буддын шашин хамгийн олон ламтай, христийн шашин хамгийн олон сүмтэй
Улсын хэмжээнд бүртгэлтэй 1552 лам, санаваартан, шашны зүтгэлтэн байна. Тэдгээрээс 1321 нь буддын шашны лам. Харин 364 сүм хийд үйл ажиллагаа явуулдаг. Сүмийн тоогоор христ (196), дараа нь будда (134), ислам (24) бусад (10) орох юм. Завхан, Төв аймагт зөвхөн буддын шашны хийдүүд сүсэгтнүүдэд үйлчилдэг. Мөн  Баян-Өлгий аймаг дагнасан исламын шашны 18 сүмтэй. Харин Говьсүбэр аймаг нэг санваартантай, хоёр христийн сүмтэй аж. Увс, Ховд аймгуудад буддын шашны хийдүүд, исламын болон христийн сүмүүд мөр зэрэгцэн үйл ажиллагаа явуулах юм. Хөвсгөл аймагт христийн нэг сүмтэй гэсэн мэдээлэл байгаа боловч энэ шашны санаваартны талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна. Харин бусад шашны 10 сүм Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж. Сүм хийд, лам санваартануудын мэдээлэл, байршлыг  шүүрдэн үзлээ. Дээр дурьдсан тоо баримтаас үзвэл буддын шашин хамгийн олон ламтай, христийн шашин хамгийн олон сүмтэй байна. 
1899日