Хацү башёг их аварга Тэрүнофүжи даваагаар эхлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2022 оны эхний тэмцээн болох Хацү башё ням гарагт /01.09/ Токио хотноо эхэлж, энэ өдрийн барилдаанд 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Дайэйшёотой учраа таарч түүнийг хатакикоми мэхээр хаяснаар эхний даваагаа авлаа.
1339日