Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж байсан зөрчлийг арилгууллаа
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж байсан зөрчил илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 26-наас эхлүүлээд байна.
359日