Шизуока мужийн Засаг даргын орлогч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Б.Алимаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд нар Япон Улсын Шизуока мужийн Засаг даргын орлогч ноён Масуй Хироши болон албаны бусад төлөөлөгчдийг энэ сарын 8-нд хүлээн авч уулзав.
328日