Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль чанарын удирдлагын тогтолцоо,олон улсын MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлжээ.
Энэхүү сургалтын стандартыг өнгөрөгч долдугаар сард хүлээн авсан бөгөөд шинэ хичээлийн жилд Дорноговь аймагт чанарын стандартыг нэвтрүүлсэн анхны байгууллага болж буйгаар онцлог гэж сургуулийн удирдлага онцлов.
Тус сургууль нь хүний их эмч, сувилахуй, эх барихуй чиглэлээр бакалавр, сувилагч, уламжлалт анагаах ухааны сувилагч, эх баригч, эм найруулагч мэргэжлээр диплом, лабораторын техникч, туслах сувилагч мэргэжлээр мэргэжлийн үнэмлэхтэй эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.
Хичээлийн хоёр байр, нэг түшиц эмнэлэг, оюутны хоёр дотуур байр, биеийн тамирын заал, соёлын төв, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амралт сувилал, оюутны зуны дадлагын баз зэрэг сургалт хүмүүжлийн ажил зохиох сургалтын материалаг орчиноор хангагдсан аж.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь болон бусад аймгаас оюутан хүлээн авч төгсгөдөг бөгөөд төгсөгчдийн 98 хувь нь ажлын байраар хангагддаг. 2018-2019 оны хичээлийн жилд лабораторийн техникч, сувилахуй, эх барихуй, анагаах зэрэг мэргэжлээр 140 гаруй оюутан шинээр элсүүлжээ.
Мөн Япон Улсын нэр бүхий их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж төгсөгч оюутнуудаа япон хэлний мэдлэг эзэмшүүлж Японд ажиллуулах эхлэлийг ч тавьсан байна.

Х.Эрдэнэбулган