Сахилга хариуцлагыг чангатгах, дэг журмыг сайжруулах үүрэг чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг бүх шатны төрийн байгууллагуудад хандан төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж ил тод, хариуцлагатай ажиллах, ажлын бүтээмжийг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.
Дээрх үүрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 22-ны "Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" 258 дугаар тогтоолыг үндэслэж өгсөн аж.
Засгийн газрын тогтоолд зааснаар төрийн байгууллагууд харьяа болон салбар нэгжид сахилга, дэг журмыг сахиулах, төрийн албаны хууль тогтоомжийг мөрдүүлэх, хууль зөрчсөн алба хаагчдад хариуцлага тооцож тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх, иргэдийг ялгаварлан гадуурхахгүй ижил тэгш харьцах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангах зэрэг тодорхой шаардлагыг тусгасан аж. Тус аймаг нийт 14 сум, 64 багтай.

Х.Эрдэнэбулган