Сургууль, цэцэрлэгийн засварт 950 сая төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил сургууль, цэцэрлэгийн засварт зориулж Дорноговь аймгийн хэмжээнд 950 сая төгрөг зарцуулжээ.
Одоогийн байдлаар Сайншандын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн цонхны засварын ажил үргэлжилж байна. Бусад 13 сургуулийн засвар үйлчилгээ цаг хугацаандаа дууссан. Халаалт дулааны өргүй гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.
Мандах, Эрдэнэ, Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн дотуур байрны хүүхэд хөгжлийн төвийг 62.6 орчим сая төгрөгөөр тохижуулсан бол Сайншанд, Замын-Үүд сумын нэгдүгээр сургууль, Хатанбулаг, Мандах сумын дотуур байрыг камержуулжээ.
Мөн Иххэт сумын дотуур байрны сан техникийг 70 сая төгрөгөөр засварласан байна. Аймгийн хэмжээнд 22 сургуульд 1118 багш, ажилтан алба хаагч ажиллаж буйгаас 647 нь багш, үлдсэн нь ажилтнууд аж.

Х.Эрдэнэбулган