Бичил уурхайчид 10 жилийн ойгоо тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.”Буянтын хөндийн Шарын гол” ТББ-ынхан 10 жилийн ойгоо тэмдэглэн ,энэ сарын 19-ны өдөр бэсрэг наадам зохион байгууллаа. Наадмаар сумын заан цол хүртэлх үндэсний бөхийн барилдаан, бага, өсвөр насны хүүхдийн барилдаан, даага, соёолон зэрэг хурдан морьдын уралдаан зохион байгуулсан юм.
Тус бэсрэг наадамад сумын заан цолтой 47, сумын харцага начин цолтой 16 болон залуу 96 бөх зодогдлосноос Архангай аймгийн Тариат сумын харъяат Сумын заан Б.Батсуурь түрүүлж Дархан сумын харъяат Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын бөх сумын заан О.Шагай үзүүрлэлээ. Соёолон насны морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уяач О.Хүрэлчулууны халтар соёолон түрүүл уясан эзэн унасэн хүүхэд, наадамчин олныг баярлуулсан юм.
"Буянтын хөндийн Шарын гол" ТББ-ын 10 жилийн ойн бэсрэг наадамд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Аймгийн засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын засаг дарга Ж.Амарсанаа нар оролцлоо.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус наадмын үеэр хэлсэн үгэндээ, Өнөөдрийн энэ наадам утга төгөлдөр. Яагаад гэвэл энэ ТББ нь байгуулагдсанаасаа амаргүй замыг туулж ирсэн. Би 2011 оныг тодхон санаж байна. Буянтын хөндийд үйл ажиллагаа явуулж байсан бичил уурхайчидтай уулзаж тэдний санал бодлыг сонсч төрийн бодлогод тусгуулах талаар би хичээж ажилланаа гэж амлаж байсан. Төрийн бодлогод тусгуулах амаргүй байсан. Хэдийгээр өнөөдөр эрдэс баялгийн талаар уул уурхайн чиглэлд баримтлах төрийн бодлого, Засгийн газрын тогтоолуудаар бичил уурхай хэмээх энэ үгийг оруулж үүнийг хууль ёсны болгох гэж яваа ч гэсэн Монголын ард түмэн тийм ч сайн бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэдгийг манай бичил уурхайчид сайн ойлгож байгаа. Манай Шарын голчууд байгалийн баялгаа хүртэж ахуй амьдралаа дээшлүүлж чаддаг шигээ эргээд байгальдаа эерэгээр хандаж нөхөн сэргээлт хийх, унаган төрхөнд нь буцаахын төлөө хичээн ажилладагт талархаж байдагаа. Цаашид бичил уурхайн чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг улам боловсронгуй болгох хуульчилж өгөхөд та бүхний үйл ажиллагаанаас ихээхэн зүйл хамаарна. Энэ их ажилдаа илүү амжилт гаргаж олон түмнийг байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах тал дээр уриалж ажиллана гэдэгт итгэлтэй байна.Та бүхэндээ 10 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье гэлээ.
Тогтмол ажлын байраар хангаж хуулийн хүрээнд үйл ажиллагаагааг явуулдаг “Буянтын хөндийн Шарын гол “ ТББ нь 800 гаруй өрхийг ажлын байраар хангаж 2500-3000 орчим иргэнийг амьдралд хөтөлж яваа гэдгийг сумын засаг дарга Ж.Амарсанаа онцолж байлаа.
Бэсрэг наадмын үеэр хурдан морины унаач хүүхэд бүрт, бөхийн барилдаанд барилдсан бага, өсвөр насны бүх хүүхэд багачуудад хичээлийн хэрэглэл цүнх гардуулж, түрүүлсэн бөх, түрүүлсэн морьдын эзэд мотоциклээр, хүүхдийн барилдааны түрүү бөхчүүд унадаг дугуйгаар шагнууллаа.
”Буянтын хөндийн Шарын гол” ТББ-ынхан 10 жилийн ойн баярыг сумын наадамтай энэ зэрэгцэхүйц сайхан боллоо хэмээн наадамчин олон сэтгэл дүүрэн үзэж сонирхлоо.
Өнөөдрийн байдлаар 10 орчим нөхөрлөлийн 800 гаруй иргэнийг аюулгүй орчинд ажиллуулж буй тус төрийн бус байгуулга нь Засгийн газрын 151-р тогтоолын хэрэгжилтийг орон нутагт ханган ажиллах, ажилгүй, орлогогүй иргэдийг ажлын байраар хангах сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтад оролцох гэрээ байгуулж ажиллаж иржээ. Үүний хүрээнд урд өмнө нь нинжа нэрийн дор гар аргаар алт олборлож байсан иргэдийг бичил уурхайн нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж хуулийн хүрээнд аюулгүй орчинд ажиллах боломжийг нээн тогтвортой ажлын байраар хангасаар иржээ.

Л.Отгонбаатар