Галт тэрэг осолдсоны улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг Айраг сумын эмнэлэгт хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Наймдугаар сарын 11-ний 21.08 цагт Улаанбаатараас Сайншандын чиглэлд хөдөлсөн суудлын галт тэрэг тус аймгийн Айраг сумын нутагт өнөөдөр үүрээр осолдсон байна.
Ослын улмаас зургаан том хүн, гурван хүүхэд гэмтсэнийг Айраг сумын эмнэлэгт эмчлүүлж байгаа бол бусад зорчигчийг Говьсүмбэр аймаг руу авч явсан байна. Осол гарсан газар дээр онцгой байдал, цагдаа, хүн эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч говийн нутагт их хэмжээний бороо орсноос үүдэлтэй гэж албаны эх сурвалж мэдээлж байна.
Мөн Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон ОБЕГ-ын албан тушаалтнууд, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Онцгой болон цагдаагийн газрын холбогдох ажилтнууд ажиллаж байна.

Х.Эрдэнэбулган