Оскарын шагналд нэр дэвшүүлэх шинэ төрөл нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
МОСКВА. /АиФ/. АНУ-ын Кино академийн удирдах зөвлөл Оскарын шагналд “Шилдэг алдартай кино” төрлийг шинээр нэмэхээр болжээ.
"Бид амжилтанд хүрсэн алдартай киног Оскарын шагналд нэр дэвшүүлэх шинэ төрлийг бий болгоно. Ийм киног сонгох шалгуур болон бусад нарийн ширийн мэдээллийг хожим зарлах болно” гэж тус зөвлөлөөс мэдэгджээ.
Түүнчлэн кино академи Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үргэлжлэх хугацааг богиносгох шийдвэр гаргасан байна. 2020 оноос Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа бусад кино шагнал гардуулах ёслолын ажиллагаас өмнө буюу 2 дугаар 9-нд зохион байгуулагдахаар болжээ.
Харин 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол тогтсон ёсоор 2 дугаар сарын 23-нд болох юм.

Э.Аянзаяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days