100 ортой цэцэрлэг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Энэ жил Дархан сумын 9 дүгээр багт шинээр 100 хүүхдийн ортой нэг цэцэрлэг ашиглалтад орно. Уг цэцэрлэгийн барилгын ажил 3 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, өнөөдрийн байдлаар дотоод заслын ажил хийгдэж, гүйцэтгэл 95 хувьтай явж байна.
Барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Бор божуу” ХХК-ийн захирал Л.Довчин хэлэхдээ, “Барилгыг дотоодын үйлдвэрүүдийн чанартай бүтээгдэхүүнээр барьсан тул чанарт эргэлзэх зүйлгүй” гэж аймгийн Хөрөнгө оруулалт, хот төлөвлөлт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга П.Батсүх болон албаны төлөөлөл барилгын ажилтай танилцах үеэр мэдэгдсэн юм.
Энэхүү цэцэрлэгийн барилгын ажил хэдхэн хоногийн дараа дуусч, 9 дүгээр сарын 1-ний өдөр хүүхэд багачуудаа хүлээн авна.
Манай аймгийн хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 92 хувьтай байгаа аж.
Дээрх цэцэрлэгээс гадна 2019 онд 8-р багийн 23 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөл ашиглалтад орох бол Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж эхэлбэл ирэх хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 95 хувьд хүрнэ гэсэн тооцоотой байна.

Л.Отгонбаатар