Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-04 13:02:23
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг Төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжсэн талаар лхагва гарагт болсон аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлын үеэр мэдээлэв. Ингэснээр уг байрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах тухай сүүлийн 3 жилийн турш яригдсан асуудал биелллээ олж, 2019 он гэхэд цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд холбогдох албаныхан төсөв, хөрөнгийг шийдвэрлэхээр ажиллаж эхэллээ.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шинэ байранд орсноор хуучин барилгыг зориулалтын дагуу ашиглах хүсэлт иргэдээс гарч түүнийг холбогдох удирдлагууд шийдвэрлэх талаар ажил хэргийн уулзалтууд хийсээр ирсэн юм. Төрийн өмчид байсан тус барилга нь анхны зориулалт нь 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга байжээ.

Дархан сумын тухайд ашиглагдахгүй байсан анги танхимыг засварлах, өргөтгөл барих зэргээр жил бүр  цэцэрлэгт хамрах хүүхдийн тоогоо нэмэгдүүлж байгаа аж.
2019 онд тус хэлтсийн байр болон 23-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орох юм.
 
 
Л.Отгонбаатар
Related news