МУГТ Б.Гангаамаа ирэх сарын 04-нд эх орондоо ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611метр/ ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа ирэх сарын 04-нд эх орондоо ирэх болсон талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Тэрбээр, “Би эсэн мэнд эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь. Сайхан орон, сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний хүсэл мөрөөдөл, нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Баярлалаа. Наймдугаар сарын 04-ний өдөр баяртай уулзацгаая” хэмээжээ.

К2 уулын оргилд 2018 оны 7 дугаар сарын 21-нд манай уулчинтай хамт 31 уулчин хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт аж. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж тэрбээр түүхэн амжилт бүтээсэн юм.

Ж.Болор
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days