MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Банкууд 18 сая юань худалдан авах санал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-08 11:41:40

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1995.0-1998.20 төгрөгийн ханшаар 20.2 сая ам.доллар худалдан авах, 310.10-311.68 төгрөгийн ханшаар 18.0 сая юань худалдан авах санал  ирүүлжээ.

Харин Монголбанк 1997.50 төгрөгийн хаалтын ханшаар 9.4 сая ам.доллар нийлүүлэв.Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 94.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал, 20.0 сая юань худалдан авах юанийн своп хэлцлийн санал  ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлэв.

Б.Заяа

Related news