ОБГ-ын алба хаагчид болон алба хаагчдын хүүхдүүдийг усан сэлэлтийн дадлага хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа хүүхдүүдийг усанд сэлж сургах анхан, дунд шатны мэдлэг олгох дадлага сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших Каталон буюу Хиймэл нуурт зохион байгуулагджээ.
Энэхүү сургалтаар хүүхдүүд бие халаалт, усанд сэлэх анхны мэдэгдэхүүн, Мэлхий сэлэлтийн техник Аврах завинд явах талаар ойлголт дадлагыг эзэмшсэн байна. Сургалтад нийт 9 хүүхдийг хамруулж, усанд сэлэх чадвар эзэмшиж хэзээ ч, хаана ч өөрийн аюулгүй байдлыг хангах боломжтой болгох төлөвлөгөөтэй зохион байгуулж байгаа ажээ. Сургалтыг Аврах бүлгийн усчин-аврагч нар удирдан явуулж байна.
Түүнчлэн ОБЕГ-ын даргын 2013 оны А/921 дугаар тушаалын хавсралт “Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах журам”-ыг мөрдлөг болгон Гал түймэр унтраах аврах-22, 54-р ангиуд, Эрэн хайх, аврах ангийн аврах бүлгийн аврагч, гал сөнөөгчдийг урсгал ус болон тогтмол усанд сэлэх анхан, дунд, ахисан шатны мэдлэг олгох дадлага сургалтыг батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 2018 оны 07 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Дархан сумын 2, 3-р багийн нутаг дэвсгэрт орших Хараа гол болон Каталон буюу Хиймэл нуур, Сэлэнгэ аймгийн Ерөө гол дээр зохион байгуулж байна.
Тус сургалт дадлагаар усанд сэлэлтийн төрлүүд, уснаас нэрвэгдэгчийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гүний шумбалт, аврах завиар иргэдийг нүүлгэн шилжүүлэх сургалтуудыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа аж. Сургалтын үр дүнд усанд сэлэлтийн анхан шатны сургалтад 12 албан хаагч, дунд шатныхад 10, ахисан шатны буюу гүний шумбалтынхад 16 албан хаагч хамрагдаж нийт 38 албан хаагч усны ослын үед ажиллах чадвар дадлыг эзэмшиж болзошгүй үер усны ослын үед ажиллах бэлэн байдлыг хангах юм.
Цаг агаарын байдлаас шалтгаалан наймдугаар энэхүү дадлага сургуулилтыг дахин явуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Л.Отгонбаатар