Энэ долоо хоногтоо багтаан Дарханчууд шарилжаа устгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд хэлтэс, агентлаг, баг, СӨХ-ны удирдлагуудтай энэ сарын 18-ны өдөр уулзалт хийлээ. Уулзалтаар “Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг эрчимжүүлэх үүргийг шат шатны удирдлагуудад өгчээ.
Дархан-Уул аймаг өнгөрсөн жилээс "Шарилжгүй Дархан" аймгийн дэд хөтөбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд жилийн 6, 7, 8 дугаар сард шаталсан кампанит ажлуууд явагддаг.
Төр хувийн хэвшлийн байгууллагууд баг, СӨХ, иргэдтэй хамтран энэ 7 хоногтоо багтаан мэргэжлийн байгууллагуудаас заавар зөвлөгөө авч шарилжаа устгаж цаг тухай бүрд нь устгасан мэдээллээ аймгийн Захирагчийн албанд өгч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийн биелэлтийг давхар шалгаж хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад долоо хоногийн хугацаатай мэдэгдэл хүргэж хэрэгжилтийг хангуулахыг Дархан суманд үүрэг болгосон аж.
Энэ жил "Шарилжгүй Дархан-2" хөтөлбөрийн эхний үе шатанд НААҮГ-аас нийтийн эзэмшлийн эзэнгүй талбай болон өөрийн байгууллагын эзэмшлийн нийт 110 гаруй га газрын шарилж, хог ургамлыг устгах арга хэмжээг өнгөрсөн 5,6-р саруудад авч ажилласан байна. Харин энэ удаад 2 дугаар шатны ажил 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.

Л.Отгонбаатар