15 дугаар багийн авто замд засвар, шинэчлэлт хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 15 дугаар багийн 1, 2 дугаар хэсгийн төв гудамж дагуу тавигдах 420 метр урт, 3,5 метр өргөнтэй хатуу хучилттай замын засвар шинэчлэлийн ажил энэ сарын 16-ны өдөр эхэллээ.
Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа уг замын ажлыг “Дархан АЗЗА” ТӨХК гүйцэтгэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хуучин асфальтыг хуулах ажил 60 хувьтай явагдаж байна. Дархан сумын 15 дугаар баг 8200 гаруй хүн амтай. Замын ажил хийгдэж байгаа энэ гудамжинд “Медс Топ” өрхийн эмнэлгээс гадна 5 аж ахуй нэгж байгууллага, 40 гаруй айл өрх байдаг аж.

Гудамжны айл өрх, аж ахуй нэгжүүд 80-150см-ээр хашаагаа хойш нь татаж байж шинээр тавигдах зам стандартын дагуу хийгдэх тул орон нутаг болон гүйцэтгэгч компанийхан иргэдтэй энэ тал дээр урьдчилан харилцан зөвшилцсөн гэж сонгогдсон Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр мэдэгдлээ.
Хур бороо татарч цаг агаарын болон бусад нөлөөлөх хүчин зүйл гарахгүй бол 14 хоногийн хугацаанд ажлыг 100 хувь дуусган хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Багийн иргэдийн өмнө хамгийн их тулгамдан хүлээлт үүсгэж буй авто зам нь тухайн баг анх байгуулагдахад баригдсан бөгөөд түүнээс хойш засвар арчлалт хийгдээгүй аж.
Дээрх ажлыг тус 15-р багаас Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон Д.Батбаяр, С.Ганзориг, З.Бадрал нар санаачлан аймгийн төсөвт тусгуулан хийж байна.

Л.Отгонбаатар