“Диваажин сүм”-ийг сэргээн засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-16 18:53:09
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын төвд байдаг шашины соёлын нэгэн дурсгал болох “Диваажин сүм”-ийг сэргээн засварлаж, аймаг байгуулагдсаны 80 жилийн  ойн өмнө улсын комисст хүлээлгэн өглөө.
БСШУЯ-ны 156,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Диваажин сүмийн уул, орчны тохижилтын ажлыг “Зэндмэнэ суварга” ХХК гүйцэтгэсэн байна.
1876 онд Диваажин буюу Жаргалын орон гэдэг нэртэй сүмийг хиймэл уулан дээр байгуулж, 1904 онд сүрлэг үзэсгэлэнтэй их цагаан суврагыг бүтээж байсан түүхтэй юм.
Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн хошууны төв вангийн хүрээ Манжийн Энх-Амгалангийн хорин дөрөвдүгээр буюу 1685 онд байгуулагджээ. Тус хийд нь 27 дацан, 30 орчим дуган, жас, 1500 орчим лам хуврагатай, монголын шашин мөргөл, худалдааны томоохон төв болж байсан аж.
М.Батжаргал

Related news