"Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх" бүсчилсэн сургалт Мандал суманд зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ "Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх" бүсчилсэн сургалтыг Швейцарын Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөл, Монголын Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоотой хамтран өнгөрсөн сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд зохион байгууллаа.
Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, 10 аймаг, "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд, нийт 25 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд хамрагдаж хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгийг авсан юм.
Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн Мандаол суман дахь “Шижир-Хишиг” бичил уурхайчдын ахуй амьдралтай биечлэн танилцаж, хүний эрхэд суурилсан, зохион байгуулалтад орсон бичил уурхайн сайн туршлагыг сурвалжилсан юм. Энэ үеэр тус нөхөрлөлийг үүсгэн байгуулагч Д.Туяа бичил уурхайн үүсэл хөгжил, хөдөлмөрийн аюулгүй байдал, хэрхэн ажилладаг тухай мэдээлэл өгсөн.Тус бичил уурхай нь чулуун үндсэн ордны ашиглалт хийдэг 20 орчим ажилтантай аж.
Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нөхөн сэргээлтийг хийдэг төдийгүй 2014 онд хийсэн нөхөн сэргээлт нь байгальтайгаа дасан зохицож өвс, ногоо мод бут, цэцэг навч ургасан сайхан газар болсоныг сургалтад хамрагдсан сэтгүүлчид танилцсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төвийн болон орон нутаг дахь ажилтнууд оролцооны аргад тулгуурлан явуулсан бөгөөд "Хүний эрхийн зөрчлийг танин мэдэхүй”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Хүний эрхийн олон улсын гэрээ”, "Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчмууд”, "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба Хэвлэл мэдээлэл”, "Уул уурхай ба хүний эрх” сэдвээр сургалтын хичээлийг заасан ажээ.
.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Хүний эрхийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих” чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Энэ хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтан, сэтгүүлчдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхийн зөрчилгүй нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахад чиглэсэн хүний эрхийн дээрх сургалтыг зохион байгуулжээ.

Л.Отгонбаатар