Бичил уурхайн зориулалтаар 192 га газрыг тусгай хэрэгцээнд авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ Бүрэгхангай сумын нутагт бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд 192.2 га газрыг авах шийдвэр гаргалаа.
Өнгөрсөн онд тус суманд 117,8 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаас 12 нэгж талбар бүхий 48,6 га талбайд бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох дүгнэлтийг Ашигт малтмал газрын тосны газар дүгнэлт гаргасан аж.
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” заасны дагуу сумын Засаг дарга иргэдийн 16 нөхөрлөлд 38,1 га тазарт үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан байна.
Иргэд нөхөрлөл байгуулан ашигт малтмал олборлож, ажлын байр, өрхийн орлогоо нэмэгдүүлэх сайн талтай ч зарим газрын нөөц бага, ажлын нөхцөл хүнд учир бичил уурхай эрхлэгчдийг аливаа эрсдлээс хамгаалах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн ИТХ-аас сумын Засаг даргад даалгалаа.

М.Батжаргал
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days