Дэлгэрэх сумын сургуулийг Л.Одончимэдийн нэрэмжит болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит наймдугаар хуралдаанаар Дэлгэрэх сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Лувсангийн Одончимэд агсны нэрэмжит болгох шийдвэр гаргалаа.
Тус сургууль нь 1940 онд байгуулагдсан бөгөөд нийт 260 гаруй сурагч, 30 гаруй багш ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Дэлгэрэхийн сургуулиас улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Лувсан, эрдэмтэн, зохиолч, улс төрч Л.Одончимэд зэрэг алдартнууд төрөн гарчээ. Мөн 2013 оны аймгийн авьяасыг хөгжүүлэгч шилдэг сургууль, зүүн бүсийн яргуй наадмын шилдэг сургуулиар шалгарч байсан юм.
Эрдэмтэн, зохиолч, улс төрч Л.Одончимэд агсан 1942 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрж, 1977 онд Прага хотын Карловын Их сургуулийн аспирантурт анагаах ухааны дэд эрдэмтэн цол хамгаалжээ. Ажил хөдөлмөрийн гараагаа 1967-1971 онд Дорноговь аймгийн Анагаах Ухааны Дунд сургууль багшаар, 1971-1974 онд Дорноговь аймгийн Анагаах Ухааны Дунд сургуулийн захирал, 1971-1983 онд МАХН-ын төв хорооны зааварлагч, 1983-1991 онд МҮЭ-ийн Төв зөвлөлд Амралт сувиллын газрын дарга, 1991-1992 онд МҮЭ-ын Төв Зөвлөлд Эрүүлийг хамгаалахын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны даргаар ажиллаж байв.
Харин зах зээл эхэлсэн 1992-1996 онд Дорноговь аймгийн засаг дарга, 1996 оноос Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Нийгмийн Хамгаалал хөдөлмөрийн сайдаар тус тус ажиллаж байсан.

Х.Эрдэнэбулган