Өнгөт чулуу "сүлжээний бизнес" болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-аас 2016 онд байгалийн өнгөт чулууг олборлох, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрээр өнгөт чулууг хууль бусаар олборлож, худалдан авч, хадгалж тээвэрлэсэн иргэдийн мэдээллийг нууцлан авч урамшуулах журамтай. Гэтэл иргэд мэдээлэл өгөх нь битгий хэл сумын удирдлага, төрийн албан хаагчид руу дайрч давшлан, ноцтойгоор халдсан тохиолдол гарсан билээ. Энэ талаар Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргалаас тодрууллаа.
-Батноров суманд байгалийн өнгөт чулуу олборлож байгаа хууль бус үйлдэл ноцтой хэмжээнд хүрлээ. Өнгөт чулуу олборлолт танай суманд хэзээнээс эхэлсэн юм бэ?
-2014 оноос байгалийн өнгөт чулууг хүмүүс түүж байна гэсэн мэдээлэл Батноров суманд анх ирсэн. Үүний дагуу очин шалгахад Бор-Өндөрөөс хүмүүс ирээд Эхэн бүрд багт чулуу олборлож байсан. Энэ үед бид зогсоосон. 2015 онд сум орон нутгийн зүгээс пост гарган ажиллуулах болсон. Өнгөт чулуу олборлолтын үеэр архидан согтууралт, аваар осол, зодоон цохион гээд гэмт хэрэг газар авч эхэлсэн. Энэ талаар аймгийн Засаг даргад уламжилж, Цагдаагийн газар, БОАЖГтай хамтран ажилласнаар таслан зогсоож чадсан. Гэтэл өнгөт чулуу олборлолт Эрдэнэчандмань баг руу шилжсэн. Энэ талаар аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн, илтгэл тавьсан.
-Хурлаас ямар шийдвэр гарсан бол?
-Өнгөт чулууг хориглох, олборлолт, ачих тээвэрлэхийг хориглох зэрэг бүх заалтыг багтаасан тогтоол гаргуулсан. Харамсалтай нь орон нутгийн сонгууль болсон. Тиймээс шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажил удааширч, хууль бус олборлолт улам хүчээ авч эхэлсэн.
-Тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд ямар асуудлууд тулгарсан бэ?
-2017 онд сум орон нутаг энэ асуудлаар их хүчтэй хөөцөлдсөн. Үр дүнд нь их халдлагад өртсөн. Багийн дарга маань хөлөө дайруулж, цагдаагийн ажилтан мөргүүлсэн. Эхэн бүрд багийн захиргааны байрны бүх шинэ цонхнуудыг хагалсан. Мөн төрийн албан хаагчдыг гэр бүлээр нь дарамталж, бүр Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүд рүү нь хүртэл заналхийлэх асуудал гарсан. Үүгээр ч зогсолгүй ЗДТГ-ын машиныг эвдэж, цонхыг хагалсан. Чулуу олборлогчид бүр дийлдэхгүй болж, гуравдугаар багт чулууг дэлгэсэн. Манай сумын гурван баг гурвуулаа ийм нөхцөл байдалд шилжсэн. Энэ асуудлын талаар сумын ИТХ-аас үүрэг өгсөн. Үүний дагуу бид аймгийн бүх шатны удирдлагууд руу хандаж төсөв мөнгөнд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах санал тавьсан. Харамсалтай нь энэ асуудалд хүч өгөөгүй.
-Та төр засгийн бодлого шийдвэр, төрийн албан хаагчдыг үл тоомсорлон зүтгэх энэ иргэдийг зорин очиж, эсвэл хүлээн авч уулзаж байв уу?
-Боломж л гарвал байгууллага иргэдтэйгээ хамтарч хяналт шалгалт хийдэг. Гэвч байнга шалгалт хийх бензин тос бидэнд байдаггүй. Сүүлд 2018 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр байгалийн өнгөт чулуу ухаж байгаа хүмүүстэй уулзсан. Шаардлага тавих гэж үзсэн боловч ойлгохгүй, үг авахгүй юм байна лээ. Байгалийн өнгөт чулуу нь газар нутгийн бэлчээр, усны чийгийг барьж байдаг маш чухал чулуу. Хэрвээ энэ асуудлыг цаг тухайд нь шийдэхгүй бол булаг шанд ширгэх, үүнийг дагаад байгаль эх бохирдох, хуурайших гамшигтай гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Иргэд “Оюутолгой, Тавантолгойгоо зараад идэж байгаа хүмүүс газраасаа атга чулуу аваад зарахад яадаг юм” гэж эсэргүүцэж, дайрч байсан. Ажлын байр байхгүй, амжиргааны түвшин доогуур байна гэсэн шалтгаануудыг хэлдэг. Тэдний буруу ч гэж би үздэггүй. Үнэхээр харсаар байтал хажууд нь байдаг хүний амьдрал сайжраад байхад ямар ч хүн “энэ нь болдог юм байна” гэдэг дүгнэлтэд хүрэх нь ойлгомжтой шүү дээ. Эдгээр хүмүүстэй уулзаж, гарын үсэг зуруулж, хуулинд зүйл заалт тусгасан талаарх мэдээллийг өгч үзсэн.

ХУУЛИНДАА ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙ Л БОЛ ХҮНИЙ АЛТАН АМЬ ЭРСДЭХИЙГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ АЮУЛТАЙ ҮЕ ИРЭЭД БАЙНА
- Энэ талаар хүмүүс сошиалаар олон янзаар бичиж байсан. Тухайлбал, таныг эмэгтэй хүн зодсон, олон хүн нийлж зодсон гэх мэт асуудлууд яригдсан. Үүний үнэн зөв баттай мэдээллийг манай уншигчдад хүргэж болох уу?
-Одоо ингэсэн, тэгсэн гээд ярихаар унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчийн л юм болох байхдаа. Гэхдээ тэр үед болсон процессыг яръя л даа. Биднийг очоод чулуу олборлогчидтой яриад зогсож байтал нөхөр нь багаж хэрэгслээ өгөхгүй “Алаад аваарай” гэж манай байгаль орчны улсын байцаагчтай муудалцаж, дээрэлхэж доромжлох асуудал гарсан. Тиймээс би “Чи эмэгтэй хүн байж ингэж болохгүй” гэж хэлэхэд үгийн зөрөөгүй эхнэр нь шууд миний хамар луу цохьсон. Үүнээс болж хамарнаас цус садартал гоожсон. Цус гоожоод байхаар нь доошоо тонгойтол шууд ирээд нүүр амыг маань хумсаараа юу ч үгүй маажсан. Би түлхээд хамрынхаа цусыг арилгаж байтал миний хоолойноос багалзуурдсан. Дахиад хоолой руу дайрахад би гарыг нь түлхэж, өөрөөсөө холдуулсан. Холдуулахаас өөр арга байгаагүй. Гэтэл ухаж байсан шороондоо бүдрээд тэр эмэгтэй ойчсон. Энэ үед нөхөр нь ирээд баруун хөмсөгийг маань зад цохьсон. Ингээд нүүр ам тэр чигээрээ цус болоод байж байтал нөхрийнх нь дүү ирээд нүд рүү маань чулуугаар цохиод унагаасан. Энэ асуудал минут ч хүрэхгүй хугацаанд болсон. Эдгээр зодуулсан гэх хүмүүс цаг гарны дараа Бэрх сум дундын эмнэлэг дээр очоод үзүүлэхэд ямар ч шарх сорви байгаагүй. Тэгээд гомдол гаргаж аймгийн, улсын шүүхэд хандахад бүгд ямар ч гэмтэл байхгүй байна гэж дүгнэлт гаргасан байна лээ.
Гэтэл сошиалаар Засаг даргын нэр хүндэд халдах улс төрийн зорилготойгоор хэлж, ярьж, бичиж байсан. Гэхдээ шүүх үнэнийг тогтооно гэж бодож, найдаж байгаа. Одоо хэрэг ямар шатандаа яваа вэ? Тэр үед надтай урьд нь уулзаж байгаагүй танихгүй хүмүүс таарч, үл ойлголцол гарсан. Одоо энэ хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шүүх дээр очсон гэж сонссон. Өнгөрсөн хугацаанд би хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөгүй. Хэдхэн хоногийн өмнө манай суманд бичил уурхайн чиглэлээр 38 сэтгүүлч ирж энэ талаар мэдээлэл авсан. Одоо хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа учраас би хэн нэгнийг буруутгаж өөрийгөө зөвтгөхийг хүсээгүй.
Энэ хэргийн улмаас би их хохирсон. Баруун нүдний аяга, ухархай хэсгийг чулуугаар цөмлүүлсэн. Нүдний аяга яс маань доош унаж, унжсан. Хүн 100 хувь харах ёстой байхад миний нэг нүд 25 хувь л харж байгаа. Одоогоор залуу байгаа учир нэг нүдээрээ бүдэг бадаг хараад явж байгаа ч цаашдаа магадгүй таван жилийн дараа юу болохыг би хэлж мэдэхгүй байна. Гэтэл миний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан эдгээр бүлэг хүмүүсийг 350,000-1200,000 төгрөгөөр торгоод хэд хоног ажил хийлгээд болоо гэсэн заалт гарч ирж байна. Тэгэхээр энэ нийгэм ямар аймшигтай нийгэм бэ? Би өөрөө хохирлоо. Харин цаашид Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчны яамныхан дорвитой анхааралдаа авч, энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үгүй бол манай улсын өнцөг булан бүрт төрийн албан хаагчид, иргэд хоорондоо үл ойлголцож, хүний алтан амь эрсдэхийг ч үгүйсгэхгүй аюулт үе ирээд байна. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд намайг хүлээн авч уулзсан. Саналаа хэлж, ажлын хэсэг байгуулагдаж, орон нутагт ажиллаад явсан. Ямар хууль гарахыг нь хүлээгээд байж байна.
-Харамсалтай юмаа. Та хаана хараагаа шалгуулж, хувиа тогтоолгосон бэ?
-Шүүх эмнэлэг ямар дүгнэлт гаргасан бэ? Монголын хоёр эмнэлэг, Тайвань улсын нэг номерын эмнэлгээр эмчлүүлж, харааны 25 хувьтай гэдгээ тогтоолгосон. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргадаг хууль хяналтын байгууллагууд өөрчлөлт хийх болоогүй юу гэдгийг асуумаар санагддаг. Дэлхийд зөвхөн ОХУ, Монгол Улс хоёр л нүдний ухархайны яс цөмөрчихөөд байхад “хөнгөн гэмтэл” гэж тогтоодог юм билээ. Хүн таван кг-аас дээш зүйл өргөж, доргиж болохооргүйгээр хохирч, гурван цагийн хагалгаанд орчихоод байхад шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэж гарсан. Яг одоо Батноров суманд байдал ямар байгаа вэ? Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. МХГ-ын дарга Б.Сүнгээгээр ахлуулсан ажлын хэсэг, Засгийн газрынхан, Үнэн худлын дэнсийнхэн манай суманд очсон. Энэ үеэр 48 хүнийг барьсан ч 11 хүнийг л торгосон. Бусад нь кармандаа чулуугүй байсан учраас суллаад явуулсан гэнэ. Энэ байдал гэхэд хууль тогтоомж ямар байгааг харуулна. Одоогоор манай суманд 150 гаруй хүн байна. Гурван газрыг нийлүүлбэл зарим үед 500 гаруй хүн цугладаг. Энэ хүмүүсийн ачаар 139 га газар сүйдээд байна. Энэ газрыг яаж нөхөн сэргээх талаар бид судалж байгаа. Энэ хүмүүсийн 10 хувь л үнэхээр амьдралын төлөө явж байгаа хүмүүс байна. Бусад нь мянгат малчин, бизнесмэн, боломжтой хүмүүс байдаг. Олборлогчид анх газрын хэвлий дээрх чулууг түүж, 1.5 метр хүртэл ухдаг байсан бол одоо 3 метр ухаад тунель бий болгосон байна. Ингэснээр шуурга бороонд нурахад мал унах эрсдэлтэй бүс болж хувираад байна. Үүнийг зогсоохын тулд хариуцлагыг өндөр тавих хэрэгтэй. Ерээд онд хүмүүс самар, бугын эвэр түүж яваад ойн бүсийг ихээр шатааж, сүйдэлж байсан. Энэ үед унаж явсан машиныг нь улсын орлого болгож, торгуульгүйгээр 3-8 жилийн ял өгдөг болсноор зогсоож чадсан. Гэтэл одоо өнгөт чулуу олборлосноор Зөрчлийн тухай хуулиар 200.000 төгрөгөөр торгуулаад л өнгөрч байна.
-Энэ хүмүүс олборлосон чулуугаа хэнд зардаг юм бол? Батноров суманд хүн очиж авдаг юм уу?
-Энэ их өргөн хүрээний асуудал. Нэг гэр бүл очоод чулуу ухаад байгаа юм биш. Хүмүүсийг ухуулж, сэдэлжүүлдэг ченжүүд гэж байна. Түгээмэл тархацтай, орд нөөц нь тодорхой биш газруудыг хятадууд судлаад хүмүүсийг явуулж байна. Мотоциклтой байсан залуу чулуугаа зараад ирэхдээ приустэй, дараа нь ирэхдээ ланд унаад ирдэг. Чулуугаа зараад ийм болчихлоо гээд ярьж хүмүүсийн шуналыг хөдөлгөн, сэдэлжүүлдэг. Ланд унаж, хятадуудын мөнгөөр бэл бэнчинтэй болон, хөөргөж байгаа залуучууд байна. Энэ бол хятадууд санаатайгаар газар шороог нь ухуулж, тэдэнд мөнгө өгч байна. Энийг хөхүүлэн дэмжиж хил гаалиар гаргаж байгаа нь харамсалтай. Чулууг нь хил гаалиар гаргадаг удирдлагууд, улсын байцаагч нар байна. Энэ талаар тагнуулын байгууллагад би хүсэлт гаргасан. Хилээр гаргахгүй л бол монголд хүн авахгүй. Энэ бол их гүрний бодлого гэж би бодож байгаа. Ямааны тоо толгойг багасгахын тулд арьсыг нь 25000 төгрөгт хүргэж авсан, бугын эвэр, бугын чив, төмрийг авч дуусгасан. Одоо бид эргүүлээд хятадаас төмөр авах гэж байна шүү дээ.
-Батноров сумын иргэд өөрсдөө чулуу олборлож байна уу? Үүнтэй холбоотойгоор ажлын байрны асуудал сөхөгдөх байх?
-Тийм ээ, хоорондоо нягт холбоотой. Чулуу олборлох болсноос хойш ажил хийх хүн ховордож байна. Үүнээс өмнө Батноровт 6, Бэрхэд 28 нөхөрлөл байсан. Энэ үед амьдрал буцалж байлаа. Одоо бол жоншны бичил уурхайгаар ажиллах хүн олдохгүй болсон. Сарын 900000 төгрөгийн цалин өгөөд шороо гаргуулъя гэхэд хийх хүн олдохгүй байна. Бүтэн сарын турш шороо зөөж амьдрахаар ганцхан цагийн дотор бөөрөнхий чулуу олж чадвал 700000 төгрөгтэй болно гэсэн хялбар аргаар амьдрах хүсэлтэй хүмүүс их болсон. Малчин олдохгүй бусад аймгуудаас авч ажиллуулж байна гээд асуудал их байна. Эцэст нь та ард иргэддээ хандаж юу хэлмээр байна? Өнгөт чулуу маань бидний багадаа айл гэр болж тоглодог байсан чулуунууд шүү дээ. Эх дэлхийгээ ингэж хөндсөнөөр байгаль дэлхий маань хэзээ нэгэн цагт хариугаа авна гэдэгт би итгэж явдаг. Өнө эртнээс монголчууд өглөө бүр цайныхаа дээжийг өргөж, үр хүүхдүүд маань амар амгалан, эрүүл саруул, таван хошуу малын ашиг шим нь арвин байгаасай гэж байгаль дэлхийгээсээ гуйж, аргадаж ирсэн. Түүнээс биш ухаж амьдарч байсан удаа байхгүй. Тиймээс ард иргэд маань ухамсартай байж, ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдралаа төвхнүүлж, эрүүл энх амьдраасай.
Д.Одонтунгалаг