Болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын засаг даргын захирамжаар иргэдийн тав тухтай, эрсдэлгүй, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсгийг Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр ахалж Дархан сумын 1, 2, 3, 4 дүгээр багт 26,27-нд ажиллалаа.
Гэр хорооллын багуудад нийтлэг гарч байгаа зөрчил нь гудамж талбайн өндрийн болон цуваа гэрлийн шонгийн цахилгаан монтажны хаалт алга болсноос утас ил задгай гарсан, зарим дэлгүүр, PC тоглоомын газар зэрэг үйлчилгээний байгууллагууд цахилгааныхаа монтажид хамгаалалт хийлгүй ил холбосон зэрэг нь иргэдийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэхээр зөрчилтэй байна.
Зөрчилтэй аж ахуй нэгж, байгууллагуудын эздэд албаныхан бүрэн эрхийнхээ хүрээнд хугацаатай үүрэг өгч зөрчлөө арилгахыг мэдэгдлээ.
Түүнчлэн шалгалт хийх явцад иргэдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн зарим багуудад түүвэр үзлэг шалгалт хийхийн зэрэгцээ иргэдээс баримтад тулгуурласан зураг бичлэгийг авч ажиллаж байна. Тухайлбал: 14-р багийн 2-р хороолол 41-р байрны хойд хаяавчийг дагасан, орцнуудын сандлын хажууд, 40-р байр сүүдрэвч хоёрын дунд газар доорх хэсэгт цахилгааны кабель ил гарсан, 43-р байр, 41-р байрны дунд байх бохирын худаг таггүй, хар панер, дугуй тавьсан зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн аж. Иймээс тухайн багийн асуудлыг шийдвэрлэх үүднээс багийн засаг даргад үүрэг өгч шуурхай арга хэмжээ авахыг даалгасан ажээ.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх тодорхой хэмжээнд зөрчигдөж хүний амь нас эрсдэж байгаа тул ийнхүү үзлэг шалгалтыг хийж эхлүүлжээ.
Урьдчилан сэргийлэх ажлын хэсэгт аймгийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн, Дархан сумын үйлдвэрлэл үйлчилгээ дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, Цагдаагийн газрын дарга, Онцгой байдлын газрын галын аюулаас урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цахилгааны инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, багийн засаг дарга нар болон сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагууд багтжээ.
Иргэдийн саналыг 7037-1212, 7037-1313 нээлттэй утсаар санал хүсэлт ирсэн газарт мөн ажиллах юм. Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд бүх багуудад шалгалт хийж ажлаа дүгнэх аж.

Л.Отгонбаатар