Хэнтийн мэдээ агентлаг үнэ төлбөргүй 50 уншлагын цэг бий болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтийн мэдээ сонины редакц 2018 оны эхнээс "Хэнтийн мэдээ агентлаг" болон үйл ажиллагаагаа өргөжүүлж, энэ хүрээнд аймгийнхаа хэмжээнд 50 уншлагын цэг байгуулаад байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн 17 сум 4 тосгоны захиргаа, Чингис хот дахь хамгийн олон хүн үйлчлүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад нэрийн тавиураа байршуулж, өөрсдийн эрхлэн гаргадаг сонин сэтгүүлээ үнэ төлбөргүй байрлуулан иргэдэд уншуулдаг болжээ.
Ингэснээр үнэ төлбөргүй уншлагын цэгүүдээс иргэд долоо хоног тутам “Хэнтийн мэдээ” сонин, сар тутам “Бор-Өндөр news” сонин, улирал тутам “Хэнтий news” сэтгүүлийн шинэхэн дугаарыг унших боломж бүрдэж байгаа юм.
Түүнчлэн тухайн байгууллагаар үйлчлүүлэнгээ, хүн хүлээх зуураа орон нутгийнхаа мэдээллийг цаг алдалгүй авч байгаа нь хамгийн том давуу тал болж байна.
Одоогийн байдлаар:
• Хэнтий аймгийн ЗДТГ,
• Хэрлэн сумын ЗДТГ,
• Шуудан үйлчилгээний газар,
• Цагдаагийн газар,
• Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар,
• Шүүхийн тамгын газар,
• Эвт худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээ,
• ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн иргэдэд үйлчлэх төв
• Төрийн банк,
• Хэнтий ус ХХК-ийн Халуун ус-2,
• Скайтелын Хэнтий салбар,
• Ач манал өрхийн эмнэлэг
• Хэрлэн дом өрхийн эмнэлэг,
• Эзэнт гүрэн ресторан,
• Уламжлалт анагаах ухааны төв
• Элит мандал-24
• Шадавдаржаалин хийд зэрэг иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг газруудад нэрийн тавиураа байршуулаад байна.
Хэнтийн мэдээ агентлагийн хамт олон энэ жилдээ багтаж, үнэ төлбөргүй уншлыг цэгийн тоог 100-д хүргэх бөгөөд Хэнтий аймгийн бүх сумдын хүн олноор төвлөрдөг үйлчилгээний газруудад байгуулахаар төлөвлөжээ.
Д.Одонтунгалаг