Онцгой байдлын албаны түүхт өдөр тохиолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Онцгой байдлын албаны өдөр өчигдөр тохиолоо. 2003 оны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байжээ.
Албаны өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд алба сурталчлах болон гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Онцгой байдлын алба хаагчид нийт 10174 аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн 195,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар өнөөдөр парад жагсаал, баярын хурлаа хийж оюун ухаан, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулан бусдыгаа хошуучлан ажилласан 4 алба хаагчийг шагнаж урамшууллаа.
Энэ өдрийн хүрээнд мөн алба сурталчлах өдөрлөг Онцгой байдлын газраас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минут хүртэл Дархан-50 цогцолборт зохион байгуулжээ.
Тус өдөрлөгөөр албаны гал унтраах болон аврах ажиллагааны багаж техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон ОБГ-ын тухай танилцуулгыг лед дэлгэцээр сурталчилжээ. Иргэдэд усан гал унтраагуураар гал унтраах арга тактик, болзошгүй гамшиг тохиолдсон үед өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг олгож дадлага сургуулийг өөрийн биеэр хийх боломжийг олгосон ажээ. Мөн гал унтраах арга тактикийг үзүүлсэн нь иргэд олон нийтийн сонирхлыг татсан үзүүлбэр болжээ.

Л.Отгонбаатар