Чингис хот доторх замын хэвтээ тэмдэглэгээг сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-19 23:50:45
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Чингис хот доторх 21 км хатуу хучилттай замын хэвтээ тэмдэглэгээг сайжруулах зорилгоор аймгийн Авто замын санд  28,7 сая төгрөгийн төсөв суулгасны дагуу энэ ажил хийгдэж байна.

Замын хэвтээ тэмдэглэгээг сайжруулах ажил энэ сарын гуравны өдрөөс хийгдэж эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Харгүй” ТӨҮГ ажилласан юм. Үүний хүрээнд Чингис хотын  төв зам болон Хэрлэн хороолол, Хишигийн баруун уулзвар зэрэг нийт 900м2 талбайд хэвтээ тэмдэглэгээ хийгдээд байна. Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.
Д.Одонтунгалаг
Related news