Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 16-нд орон даяар эхэллээ. Дорноговь аймгийн Сайншанд хотод монгол хэл бичгийн хичээлээр эхэлсэн шалгалт үдээс хойш 15 цагаас физикийн хичээлээр үргэлжилнэ.
Дараагийн өдөр монголын түүх, англи хэл, газар зүй, гурав дахь өдөр биологи, математик, дөрөв дэх өдөр монгол хэл, нийгмийн тухай мэдлэг шалгалтаар үргэлжлэх бол төгсгөлийн өдөр хими, орос хэлний шалгалтаар элэлтийн ерөнхий шалгалт өндөрлөнө. Энэ жил Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 12 дугаар ангийг нийт 839 хүүхэд төгсч буй бөгөөд тэдний 834 нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тухай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.
Мөн өмнөх жилүүдэд төгссөн болон тодорхой байгууллагад ажиллаж буй нийт 100 орчим хүн шалгалт өгөхөөр нэмэгдэх аж.

Х.Эрдэнэбулган