“Энергийн төвд эргэлдэх салхин сэнс” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт бүтээн босгож байгаа “Сайншанд Салхин Парк” ХХК говийн хүүхэд багачуудын дунд “Энергийн төвд эргэлдэх салхин сэнс” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулжээ.
Хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын талаар цэгцтэй мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан уралдаанд Сайншанд сумын I, II, III, V, Зүүнбаян болон Алтанширээ, Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн 400 орчим сурагч 450 орчим бүтээл ирүүлжээ.
Шүүгчээр Сайншанд салхин паркийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шабир Малек, төслийн менежер Д.Нандинбаяр, Сайншанд хотын “Саран Хөхөө” театрын зураач Д. Ганпүрэв, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан зураач Л.Халзан нар ажиллаж нийт таван бүтээлийг шалгарууллаа.
Тэргүүн байрт Сайншанд сумын III сургуулийн 8А ангийн сурагч М.Бүрэнтунгалаг, дэд байрт Сайншанд сумын V сургуулийн 8Б ангийн сурагч Н.Үүрийн-Цолмон, Сайншанд сумын II сургуулийн 11В ангийн сурагч Т.Мөнхзаяа шалгарчээ. харин тусгай байрт Сайншанд сумын III сургуулийн 8Б ангийн сурагч Б.Маргад, Сайншанд сумын V сургуулийн 11В ангийн сурагч Э.Сувд-Эрдэнэ нар шалгарав.
Уралдаанд тэргүүн байрт шалгарсан сурагчид Dell зөөврийн компьютер, дэд байрыг “Samsung” гар утас, гутгаар байрыг “Tablet”, тусгай байрыг “Canon” дижитал камераар тус тус шагнаж урамшуулсан бөгөөд шилдэг 100 гаруй бүтээлийг мөн л шагнаж урамшуулжээ.

Х.Эрдэнэбулган