Хиагт хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Эв модны наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад Улсын Хиагт районд Хиагт хот үүсэн байгуулагдсаны 290, Хиагтын район байгуулагдсаны 95 жилийн ойн арга хэмжээ, “ЭВ МОДНЫ НААДАМ” 2018 оны 06 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд боллоо. Энэхүү ойн арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, ОХУ-аас Монгол улсад суугаа ерөнхий консул Александр Цыденишиевич Доржиев нар урилгаар оролцлоо.
06 дугаар сарын 10-ны өдөр эрдэм шинжилгээний бага хурал болж, “Хиагтын районы эдийн засаг нийгмийн хөгжил”, “Хятад Оросын хамтын ажиллагаа”, “Түүх- Олон улсын хамтын ажиллагаа- Худалдаа”, “Түүх соёлын болон уран зохиолын өв”, “Орон нутаг судлал” гэсэн 4 салбар хуралдаан хийжээ.
Харин 06 дугаар сарын 11-ний өдөр Хиагт хотыг байгуулсан, түүхэн баатар Савва Лукич Владиславич –Рагузинский хөшөөний нээлт болсон байна. Нээлтэд ОХУ-ын Буриад Улсын тэргүүн В.В.Наговыцин оролцож хүндэтгэл үзүүлж хөшөөнд цэцэг өргөлөө.
Үүний дараагаар Орос Монголын эв найрамдлыг билэгдэн ОХУ-ын Буриад улс, Сэлэнгэ аймгийн хооронд болдог уламжлалт "Эв модны наадам" Чемпион цэнгэлдэх хүрээлэнд болсон эхэлсэн аж.
Тус наадамд Монгол Улсын талаас Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн удирдах хүмүүс бизнес, урлаг соёлын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцсон. Буриад улс, Сэлэнгэ аймгийн Эв найрамдал батжин бэхжиж, салбар бүрт хамтран ажиллах боломж бүрдсэнийг энэхүү наадам харуулж байгаа талаар талууд онцолж байлаа.
Эв модны наадмыг 1774 оноос “Монгол, Орос хилийн харуулууд хоёр орны хил хязгаар тайван, эв найрамдал орштугай” хэмээн хоёр талд нь Орос Монголоор бичсэн Эв модоо нийлүүлэн нутгийн иргэдтэй хамт ээлжлэн хийж уг модны хоёр талыг Монгол занги, Орос захирал нар хадгалдаг байсан түүхтэй аж.

Л.Отгонбаатар