Дархан-Уул аймаг дахь хорих ангид “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг боллоо. Нэг өдрийг хайртай гэр бүлтэйгээ олон төрлийн арга хэмжээнд оролцож өнгөрүүлэх боломжийг олгодог энэхүү арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулжээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн үүсгэн байгуулсан “Түвшин сэтгэл" сан нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангитай 2011 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлжээ. Жил бүрийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хорих ангид ял эдэлж буй хүмүүжигчдийг хамруулан гэр бүлийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн аж.
Өдөрлөгт "Түвшин сэтгэ"л сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хорих ангид хүмүүжигчдийн хүүхдүүдэд баярын бэлэг гардуулж, гэр бүлийн эмэгтэйчүүдэд нь сарнай цэцэг бэлэглэн урлагийн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэдий хорих ангид ял эдэлж байгаа ч гэсэн тэднийг үр хүүхэд, гэр бүл, аав, ээжтэйгээ нэг өдрийг хамт өнгөрүүлэх боломжийг олгодгоороо энэхүү өдөрлөгийн онцлог оршдог аж.
2011 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн энэхүү өдөрлөг арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор нийт 400 гаруй хүүхдүүдэд бэлэг гардуулж, хүмүүжигчдийн 780 гаруй гэр бүлийн хүмүүсийг хамруулжээ.
Мөн энэ үеэр хорих ангийн удирдлагууд үйл ажиллагаагаа танилцуулж хүмүүжигчдийг олон төрлийн хөдөлмөр эрхлүүлж, гар урлалын зүйлсээр бүтээгдэхүүн хийж борлуулдаг тухай дурдлаа.
УИХ-ын гишүүн УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхарваа өдөрлөгийн төгсгөлд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа, Жил бүр зохион байгуулагдах энэ үйл ажиллагаанд би ирж оролцож байна. Гэхдээ намайг ирэх бүрт хорих ангид хоригдон хүмүүжиж байгаа залуусын маань тоо цөөрсөн байгаасай гэж хүсч байна ” гэж хэлсэн үгэндээ онцоллоо.

Л.Отгонбаатар