Аялал жуулчлалын анхдугаар форумд оролцогчид зөвлөмж гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.“Бууж саатах–Бурхантын хөндий” төвийн бүсийн чуулганаар хэлэлцүүлсэн илтгэлд тусгагдсан бодлогын чиглэл, салбар хуралдаанаас гарсан зөвлөмж болон төлөөлөгчдийн гаргасан санал дүгнэлтүүдийг үндэслэн аялал жуулчлалын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлал хөгжүүлэх шаардлагатай байгааг анхааралдаа авч үзэн холбогдох газруудад хүргэх зорилготой зөвлөмж гаргасан ажээ.
Түүнчлэн жуулчин хүлээн авах хүчин чадал, чадвартай боловсон хүчний нөөц, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрх зүй, маркетингийн бодлогын зохицуулалтыг сайжруулах шаардлагыг харгалзан үзэж хөгжлийн бодлогод эдийн засаг, нийгэм, байгаль орчин ба түүнд суурилсан аялал жуулчлалын хөгжлийн бодлогыг эн тэнцүү авч үзэх зарчмыг үндэс болгосон ажээ.
“Хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгэмд хариуцлагатай нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалын хөгжил”-ийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь аялал жуулчлалын цаашдын тогтвортой хөгжлийн гарц болохыг хүлээн зөвшөөрч аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хөгжүүлж, гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, дэд бүтцийг хөгжүүлэх нь Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжлийн тулгамдсан зорилт мөн болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын байгууллага, энэ салбарт мэргэжилтэн бэлддэг Их дээд сургууль, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандсан зөвлөмжийг гаргажээ.
Тус зөвлөмж нь 7 зүйл, 50 заалт бүхий ажээ.
Нэг. Монгол Улсын Их Хуралд
1.1. Энэхүү үндэсний чуулганаар дэмжсэн “Аялал жуулчлалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны сүүлийн хагас жилд багтаан хэлэлцэн батлах;
1.2. Аялал жуулчлалын яам болон аймгийн засаг дарга нарын Аялал жуулчлалд зарцуулах жилийн төсвийг 2019 оноос эхлэн нэмэгдүүлэх;
1.3. Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн статистик мэдээллийг үнэн зөв тооцох үзүүлэлтийг үндэсний статистик тооцооны системд оруулах;
1.4. Аялал жуулчлалын голлох бүс нутгуудад уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг хязгаарлах;
1.5. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн татварыг үйл ажиллагаа явуулж буй тухайн орон нутагт төвлөрүүлэх эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх;
Хоёр. Монгол Улсын Засгийн газарт
2.1. “Аялал жуулчлал үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой уялдуулан боловсруулж, 2018 онд багтаан хэлэлцэн баталж, хэрэгжүүлж эхлэх;
2.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн тогтвортой байдлыг хангахад аялал жуулчлалын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн механизмыг бүрдүүлэх;
2.3. Олон улсын болон бүс нутгийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөхүйц, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах хэлбэрээр барьж байгуулах ажлыг дэмжих;
2.4. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг байгуулах;
2.5. Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх шаталсан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэн салбарын боловсон хүчин бэлтгэх тогтолцоог олон улсын жишигт хүргэх, сургалтын чанарыг сайжруулах;
2.6. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрт аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудыг хамруулах;
2.7. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, аялал жуулчлалын цогцолбор, томоохон зочид буудал, үйлчилгээний газрууд байгуулахад зээл, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх;
2.8. 2019 оныг “Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих, үйлчилгээний салбарын хөгжлийн жил” болгож зарлах;
2.9. Жуулчны баазууд, зочид буудал, үйлчилгээний байгууллагуудын нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хувиар чөлөөлөх;
2.10. Аялал жуулчлалын салбарын эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор дэд бүтэц түүний дотор иргэний агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх, голлох аймгуудад нисэх буудал байгуулах;
2.11. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогын тодорхой хувийг Аялал жуулчлалын санг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэн, төвлөрүүлж, аялал жуулчлалын болон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх;
2.12. Улсын чанартай томоохон авто зам дагуу түр буудаллах цэг байгуулах, авто замыг тэмдэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
2.13. Агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, билетийн үнийг бууруулах;
2.14. Жуулчны аюулгүй байдлыг хангах цогц тогтолцоо бүрдүүлж, биелэлтийг хангуулж ажиллах;
2.15. Транзит визний асуудлыг шийдвэрлэх;
Гурав. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчид, Орон нутгийн удирдлагууд
3.1. Орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөлтийг тухайн нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсронгуй болгох;
3.2. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан Орон нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын дүр төрхийг илтгэсэн брэнд бүтээгдэхүүнийг суурь судалгааны үндсэн дээр бий болгох.
3.3. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг өндөржүүлэх, дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлэх;
3.4. Аялал жуулчлалын мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд орон нутаг тус бүр мэдээллээ аялал жуулчлалын цахим мэдээллийн санд оруулах; Өөрийн орон нутгийн салбарын мэдээллийн вэб сайтыг идэвхтэй ажиллуулж мэдээллийг тухай бүр шинэчилж явах тал дээр санаачилгатай ажиллах.
3.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, түүнээс хүртэж буй нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
3.6. Гадаад, дотоодын аялагч, жуулчдад зориулсан зорчигч тээврийн тийз борлуулалтын нэгдсэн цэгүүд бий болгож, ажиллуулах;
3.7. Хүрээлэн буй орчинд ээлтэй, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих;
3.8. Аймаг орон нутагт аялал жуулчлалын алба байгуулах асуудлыг судалж дэмжих;
Дөрөв. Төрийн захиргааны бүх шатны байгууллага, төрийн албан хаагчдад
4.1. Аялал жуулчлалын салбар дахь хөдөлмөрийн зах зээлийн нарийвчилсан судалгааг 2018 онд багтаан хийж, үр дүнд дүн шинжилгээ, үнэлгээ хийн, холбогдох арга хэмжээг зохион байгуулах;
4.2. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулах;
4.3. Үйлчилгээний салбарт олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, нутагшуулах;
4.4. Эко аялал жуулчлалыг дэмжих, байгальд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс тодорхой урамшуулал олгох, эко байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулах тогтолцоо бүрдүүлэх;
4.5. Аялал жуулчлалын мэдээллийн сангийн мэдээллийн баазыг өргөжүүлэх, тогтмол шинэчлэх, гадаад дотоодын жуулчдад салбарын мэдээ мэдээллийг шуурхай хүргэх нөхцөл бүрдүүлэх;
4.6. Монголын аялал жуулчлалын брэнд имижийг тодорхойлж, дэлхийн зах зээлд нэгдсэн бодлогоор гадаад сурталчилгаа зохион байгуулах;
4.7. Дотоод, гадаадын жуулчдын даатгалын системийг боловсронгуй болгох;
4.8. Орон нутгийн жуулчдын зорих газруудад жуулчны угтах үйлчилгээг сайжруулах талаар тодорхой арга хэмжээг орон нутгийн удирдлагуудтай хамтран авч хэрэгжүүлэх;
4.9 Орон нутгийн биет болон биет бус өвийг бүртгэлжүүлэн, тухайн өвийг үе дамжуулан хадгалж үлдэх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Тав. Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдэд
5.1. Салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг тогтмол зохион байгуулах;
5.2. Аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгахад шинэлэг санал санаачилга гаргаж, төрийн байгууллагатай нягт хамтран ажиллах;
5.3. Аялал жуулчлалын салбарын суурь судалгаа явуулах ажлыг зохион байгуулж, статистик мэдээллийн бааз бий болгоход төрийн байгууллагуудтай хамтран ажиллах;
5.4. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг төрөлжүүлэх;
Зургаа. Бизнесийн байгууллагын ажил хэрэгч хүмүүст
6.1. Үйлчилгээний чанарыг сайжруулж, олон улсын жишигт хүргэх, холбогдох дүрэм, журам, стандарт, норм нормативыг хангаж ажиллах;
6.2. Жуулчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх талаар тогтмол судалгаа явуулж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэн, үйлчилгээний чанарыг сайжруулах;
6.3. Аялал жуулчлалын салбарт тогтвортой хөгжил хангах, байгальд ээлтэй үйлчилгээний стандарт шаардлагыг хангаж ажиллах;
6.4. Жуулчны аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг төлөвлөн, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
6.5 Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний шаардлага хангасан ажиллах хүч бэлтгэх, тогтвортой ажлын байраар хангах, ажил олгогчдын үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх;
6.6. Биет болон биет бус соёлын өвийг хамгаалахад анхааран, тогтвортой аялал жуулчлалын хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх.
Долоо. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргаж буй Их дээд, мэргэжлийн боловсролын сургуулиудад
7.1 Аялал жуулчлалын сургалтыг зохион байгуулахдаа бодит ур чадвар эзэмшүүлэх, онол дадлагыг үр ашигтай хэлбэрээр хослуулах, аялал жуулчлалын байгууллагуудтай хамтарч ажиллах.
7.2 Оюутнуудыг нэгдүгээр курсээс эхлэн дадлага хийлгэх, мэргэжилдээ дур сонирхолтой байх тал дээр дэмжиж ажиллах.
7.3 МСҮТ-үүд зах зээл эрэлтүүдэд уялдуулан Аялал жуулчлалын салбарт шаардлагатай байгаа мэргэжлүүдээр шинэ анги нээн ажиллуулах.

Л.Отгонбаатар