Аялал жуулчлалын анхдугаар форумд оролцогчид хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Бууж саатах – Бурхантын хөндий” Төвийн бүсийн аялал жуулчлалын анхдугаар форум 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төвийн бүсийн тулгуур төв Дархан-Уул аймгийн Дархан хотноо зохион байгуулагдлаа. Форумын төгсгөлд 3 талт санамж бичигт талууд гарын үсэг зурж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн улмаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр боллоо.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хамтран ажиллах санамж бичгийг Дархан-Уул аймгийн БОАЖГ, Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын нэгдсэн холбоо дараах байгууллагуудтай хийжээ.
1. Discover Mongolia
2. Монгол туургатан турс
3. Royal tour united
4. Amaico travel LLC
5. Atar art travel LLC
6. МЧХ трэвел
7. Нью жуулчин ХХК
8. Монгол аялал ХХК
9. Universal nouble tours LLC
10. Mongolian royal tours LLC
11. МҮИС гэсэн эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна.
Форумд яам, тамгын газраас 13 төлөөлөгч, аймаг, нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын 47 төлөөлөгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 70 төлөөлөгч, мэргэжлийн их дээд сургуулиудын 20 төлөөлөгч нийт 150 хүн оролцсон юм.
БОАЖЯамны Аялал Жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого ба аялал жуулчлал”, Үндэсний хөгжлийн газраас “Иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь”, ЗТХЯамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд “Төвийн бүсийн зам тээврийн салбарын өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Илтгэлүүд тавигдсаны дараагаар оролцогчид хэлэлцүүлэг явуулан зөвлөмж гаргажээ.

Л.Отгонбаатар