Даланжаргалан суманд хямд үнэтэй орон сууц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 27 айлын орон сууц баригдахаар боллоо. Төрийн алба хаагчид болон малчид, ард иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор сумын ИТХ-аас газрыг нь шийджээ.
Удахгүй “Дорноговь хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилгыг барихаар төлөвлөсөн аж. Нийт 35-50 метр квадрат талбайн сонголт бүхий орон сууцны ам метрийг нь 750 мянган төгрөгөөр тооцож иргэдэд санал болгож байгаа нь орон нутагт хамгийн хямд үнэ гэж сумын иргэдийн төлөөлөл ярив. Үүнээс гадна тус сумын Олон-Овоо багт 40 айлын орон сууцны барилга баригдаж байна.
Өнгөрөгч оны долдугаар сард төмөр замын ажилчдын санаачилгаар аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр барьж эхэлсэн орон сууцыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дашрамд дурдахад дээрх бүс нутагт Монголын үндэсний томоохон компани “МАК” ХХК улсын цементийн хэрэгцээний гуравны нэгийг хангах үйлдвэр ашиглалад оруулсан бөгөөд үйлдвэрийг дагаад Даланжаргалан суманд хүн амын суурьшил нэмэгдэх хандлагатай болжээ.

Х.Эрдэнэбулган