Сайншанд хот авто машины шинэ зогсоолтой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд хотын гуравдугаар багт шинэ авто зогсоол ашиглалтад ороход бэлэн боллоо.
Гуравдугаар багийн нутаг дэвсгэр буюу хоёрдугаар цэцэрлэгийн урд талын ашигладаггүй байсан талбайг засаж явган хүний замтай, авто машины зогсоолын хязгаарлагчтай иж бүрэн авто зогсоол болгон засварласнаар нийт 30-40 орчим машин зогсох боломжтой аж. Одоо улсын комисс хүлээн авснаар Сайншанд хот авто машины шинэ зогсоолтой болно.
Дээрх бүтээн байгуулалтын ажлыг Замын сангийн 83 сая төгрөгийн хөрөнгөөр “Дэлгэр баясах” ХХК хийж гүйцэтгэлээ. Сүүлийн жилүүдэд Сайншандад авто машин хэрэглэгчдийн тоо өсч авто зогсоол барих хэрэгцээ шаардлага гарсан байна. Энэ нь говийн тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг угтсан хот тохижуулах ажлын нэг болж байгаа юм.

Х.Эрдэнэбулган