Шарын гол суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-18 01:31:54
Дархан-Уул /МОНЦАМЭ/.  “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг энэ сарын 17-ны өдөр Шарын гол суманд зохион байгууллаа. Тус сургуулилттай аймгийн Засаг дарга С.Насанбат биечлэн танилцжээ.

Монгол Улсын шадар сайд Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүний гамшгийн удирдлагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ард иргэдийн сургалт, сурталчилгааг зохион байгуулахаар тусгасны дагуу дээрх сургуулийг хийсэн байна. 

Сургуулилтын үеэр өглөөний 07:00 цагт дуут дохиогоор цугларч мэргэжлийн анги бүлгийн жагсаал, аранз, машин техник хэрэгслийн үзлэг Сумын мэргэжлийн ангийн сурталчилгааны бүлэг, Багийн Засаг дарга нарт цагийн байдлыг мэдээлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 3500 гаруй иргэдийг дуут дохиогоор цуглах цэгт Нүүлгэн шилжүүлэлтийг хийжээ.

Уг сургуулилтын бэлтгэл ажлын хүрээнд сумын хэмжээнд тавдугаар сарын 14-18-нд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Мэргэжлийн анги бүлгийг шинэчлэн байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган 1534,4 метр үерийн далан цэвэрлэж, 912 метр үерийн далан сэргээн засварласан ажээ.

Түүнчлэн “Шарын гол” ХК-ийн Механикжсан бүлэг, “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн Дулааны шугам сүлжээ, аваар техникийн бүлэг, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станц” ХК-ийн цахилгааны аваар техникийн бүлгийг ашиглан далангийн нүхийг ухаж, хаалт байршуулсан байна.
 
Л.Отгонбаатар 

Related news