Замын-Үүдийн төв талбайг БНХАУ-ын тусламжаар засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-17 19:45:13
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн том боомт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв талбайг БНХАУ-ын тусламжаар  бүрэн засварлахаар  болжээ.
Энэ асуудлаар ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд дарга Ай Ли Хуа, ӨМӨЗО-ны Засгийн газрын нарийн бичгийн даргын орлогч Ши Мо, ӨМӨЗО-ны Аялал жуулчлал хөгжлийн хорооны дарга Жэн И Пин, Эрээн хотын Намын дарга Тян Юн зэрэг албаны хүмүүсийг Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд ажиллах үеэр талууд ярилцаж тохирсон байна.
Замын-Үүд сум төв талбайгаа засварласнаар сумын өнгө үзэмж дээшлэхээс гадна төрийн болон төрийн бус байгууллагаас зохиох олныг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж.

Дорноговь аймаг, Эрээн хотын  хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын “Алтанговь худалдааны төв”-ийн өмнөх талбайн засвар, аймгийн төвийн зам дагуух 165 хос гэрэлтүүлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн хүлээлгийн танхимын засвар, “Саранхөхөө” театрын гэрэлтүүлгийг хийж байсан юм.
Х.Эрдэнэбулган
Related news