“Сити тур” аялалд 530 гаруй сурагч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Аялал жуулчлалын холбоо, Сайншанд сумын ЗДТГ-тай хамтран хүүхэд залуучуудад орон нутгийнхаа түүх, соёл, онцлогтой танилцах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломж олгох, төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Сити тур” буюу хот доторх аяллыг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд гуравдугаар сарын 10-наас тавдугаар сарын 15-ны хооронд зохион байгууллаа.
"Хотын соёлыг дэлгэрүүлэх жил"-ийн ажлын хүрээнд долоо хоног бүрийн амралтын өдөр зохион байгуулсан аялалд Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 530 гаруй сурагч оролцож орон нутгийн түүх, өв соёл, уламжлал, зан заншил болон орон нутгийнхаа хөгжил дэвшлийн тухай өргөн хүрээний мэдлэг олж авчээ.
Аяллын хүрээнд анги тус бүрээс шалгарсан шилдэг 34 сурагчийн дунд "АХА" тэмцээн зохион байгуулахад Сайншанд сумын гуравдугаар сургуулийн 12в ангийн сурагч У.Цэлмэг мэдлэг, оюун ухаанаараа шалгарч өргөмжлөл дурсгалын зүйлсээр шагнууллаа. Сити тур аяллыг албаныхан цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Х.Эрдэнэбулган