Өргөн сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-16 16:58:18
Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн Татварын хэлтээс  жил бүр зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-арга хэмжээний үеэр “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатай үндэсний тоглоом зохион бүтээх уралдааныг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, АШУҮИС-ийн оюутнуудын дунд зарлахад Өргөн сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл шалгарчээ.
Хүрдэн тоглоом нэртэй тоглоом нь ирээдүйн татвар төлөгч буюу бяцхан хүүхдүүдийн татварын тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглахаас гадна хүүхдийн зориг, сэтгэхүй, ой тогтоолтыг сайжруулах, хамтач нөхөрсөг хүмүүжил олгох давуу талтай гэж Өргөн сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Ариунаа ярив. Тоглоом нь 12 жилийн дүрс бүхий хүрдтэй, нэгж илд зургаагаас долоон асуулт, нэг бонус, нэг өөрийн жилийн зураг, ууттай чулуунаас бүрдэнэ.
Тоглоомыг хоёроос гурван хүүхэд ээлж дараалан эргүүлж  тоглох бөгөөд хүрд эргүүлэхэд гахай жил таарвал өнжинө, авсан чулууны тоогоор асуултад хариулж хамгийн олон чулуу авсан хүүхэд ялагч болох дүрэмтэй. Мөн дээрх бүтээлийг улсын уралдаанд явуулахад дэд байрт шалгарлаа.
Х.Эрдэнэбулган

Related news