Иргэд насан туршийн боловсролын сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын зургаан багийн иргэд Насан туршийн боловсролын сургалтад хамрагдаж байна.
Сумын багийн Засаг дарга нарын Насан туршийн боловсролын төвтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу иргэд долоон багцын 19 төрлийн хичээлээс сонгон, сар бүр суралцаж буй. Энэ долоо хоногт гэр бүл ба хүүхдийн хүмүүжил, төлөвшил, харилцаа хандлага, хөгжмийн сургалт, амьдрах ухааны боловсрол олгох зэрэг сургалтад хамрагдаж оёдол, эсгүүр, зүймэл урлал, сүлжмэл, даалин шүр сувдан урлал хийх арга барилаас суралцжээ.
Нэг багаас 10-15 иргэн сонирхсон сэдвээр сонгон суралцах боломжтой сургалтад эхний улирлын байдлаар оёдлын сургалтад 30 гаруй, танхимын сургалтад 44 иргэн хамрагдсан байна. Иргэд Насан туршийн боловсролын төвд сурснаар амьдрах ухааны арга барилд суралцаж цаашдаа жижиг дунд бизнес хийх чадвартай болно.

Х.Эрдэнэбулган