Орхон сумын Эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-09 20:34:10
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Орхон сумын Эрүүл мэндийн төвд бүрэн автомат эмчилгээний ор, сувилагчийн ширээ, дотрын тасагт өвчтөн зөөвөрлөх автомат сандал, хэвтрийн өвчтөний өргөгч ор зэрэг тоног төхөөрөмжийг өчигдөр гардууллаа.

Ингэснээр тус сумын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирч, хүртээмж нэмэгдэж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнгөрсөн гуравдугаар сард тойрогтоо ажиллах үеэрээ Орхон сумын Эрүүл мэндийн төвтэй үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлснийхээ дагуу дээрх тоног төхөөрөмжүүдийг илгээжээ.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төв нь сумынхаа 3400 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд одоогоор 13 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
2018 онд Орхон сумын 50 жилийн ой тохионо. Тиймээс сумын иргэд төдийгүй аймаг орон нутаг, УИХ-ын гишүүд хамтран  олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.
 
Л.Отгонбаатар
 
 

Related news