Бурхан багшийн Сэрэг дүрийг сэргээн засч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн найман бахархлын нэг Бурхан багшийн Сэрэг дүрийг сэргээн засварлахаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажлаа өнөөдрөөс эхэллээ.
Жил бүр урсгал засвар буюу сэрэг дүрийг сэргээн засварлаж өнгийг тодотгож орчныг тохижуулдаг. Харин сүлийн хоёр жилимй засвар хийгээгүй аж. Засварын ажлыг С.Батсүх захиралтай “Бугант нандин” ХХК, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Хатан ухаан шүтэхүй” ТББ, Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийд, 4 дүгээр сургуулийн 1988 оны төгсөлт, “Мошпа” ТББ, НААҮГ, “Талс өргөө” ХХК, ОБГ, “ДДС” ТӨХК гэсэн 9 байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 17-нд дуусган хүлээлгэн өгөх юм.
Бурхантын хөндийд орших төрөлх хотдоо Будда бурхан багш залах гэсэн Дорж багшийн санаачилгаар хуучин, шинэ Дарханы төвд орших Давхар өндөрлөгт Хойд зүгийн бурхан багшийн сэрэг дүрийг уран барималч Дамдинпүрэв тэргүүтэй барималчид хоёр cap гаруй хугацаанд урлан 2003 оны 10 дугаар сарын 12- ны балжинням, дашням давхацсан билэгт сайн өдөр нээлтийн ёслол хийж байсан түүхтэй юм.

Бурхан багшийг баруун гараа өвдөг дээрээ тавьж зүүн гартаа бадар аяга барьсан дүрийг 1 м өндөр цагаан гантиг суурин дээр цагаан лянхуа цэцгэн дунд урд зүгийг тольдон суугаа байдлаар урлан бүтээсэн аж.
Дарханчуудын хандив болох 650 гаруй сая төгрөгөөр хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтыг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн хамтын хүчээр сэргээн засварлахаар болсонд нутгийн иргэд талархаж байна.

Л.Отгонбаатар