Техникийн улсын үзлэгт ороогүй 135 жолоочийг торгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-09 09:48:40
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг даргын техникийн хяналтын үзлэг явуулах тухай захирамжийн дагуу албаныхан сумдад техникийн үзлэг, хяналт зохион байгуулж байна.
Тавдугаар арын 07-ны байдлаар аймгийн хэмжээнд техникийн улсын үзлэгт ороогүй 135 жолоочийг 6.7 сая төгрөгөөр, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 327 жолоочийг 7.2 сая төгрөгөөр торгож, арга хэмжээ авчээ.
Аймгийн ГХУСАЗСЗ, Автотээврийн үндэсний төв, замын Цагдаагийн тасаг бусад байгууллагуудтай хамтарч  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто машины бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч жолооч, аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудтай уулзалт, сургалт зохион байгуулж байна.
Х.Эрдэнэбулган
Related news