Сумын төсвийн давсан орлогоосоо байгаль хамгаалагчдаа мотоцикль авч өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-08 17:36:06
Архангай /МОНЦАМЭ/. Энэ хүнийг Бат-Оршихын Эрдэнэхүү гэдэг. 45 настай, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Өнөөдөр түүнд Өндөр-Улаан сумын Засаг дарга Б.Эрдэнэхүү сумын төсвийн давсан орлогоосоо 1.950 мянган төгрөгийн үнэтэй мотоциклийг албанд нь шийдэж өгөв. 

Тэр 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл Өндөр-Улаан сумын Донгой багт байгаль хамгаалагчийн ажлыг зургаа дахь жилдээ хийж байгаа ажээ. Өөрийн нутаг орныхоо байгаль дэлхийг хамгаалах, бусдад үлгэр дууриал болох үүднээс өчүүхэн зүйлээс ч байгалиа хамгаалах сэдэл төрдөг гэдгийг ойлгуулсаар өдийг хүрчээ.

Багийнхаа айл өрхөөр орж мэдээлэл түгээх, уул, усаа тойрч эргэх гээд нийт 310 км газар бүтэн тойрохдоо мориор, хааяадаа ойр зуур газарт явган явах ч үе байжээ. Түүнийг ажилд орсноос хойш албанд нь ямар ч унаа байгаагүй, шийдэж ч өгч байгаагүй байна. Харин өнөөдөр Б.Эрдэнэхүү албаны унаатай болсондоо баярлаж байгаа илэрхийлж байлаа.

Өндөр-Улаан сумын 2017 оны төсвийн давсан орлого нь 10 сая 852 мянган төгрөг байжээ.
Б.Гэрэлт-Од
Related news